Untitled

Бидний тухай

“Хишигт Монгол Ур” ХХК нь 2010 оноос суурьтай Сийлбэртэй гэр, Сийлбэртэй тавилага болон Энгийн гэр, Цомцог гэрийн үйлдвэрээр дагнан ажиллаж буй компани юм. Албан ёсны компани 2017 оноос тамга тэмдэгтэй ажилаа явуулж буй билээ. Манай хамт олон нь шинэ санаа шинэ загварыг чухалчилж ажилдаг юм. Өөрсдийн загвараас: Монгол гэрийн багана: 4 хүчтэнтэй далбаа луу ороосон гол таяг Морьтой багана, Хаалганы хээ: эцэг 5 мал сийлбэр. Авдар: Таг бүтэн нүүрнээсээ онгойх ба 4 хүчтэн сийлбэр, Хийморийн Морь. Ширээ: 4 хөлөнд 4 хүчтэн сийлбэр тавцан 8 шарга морь, 4 хөлөнд Зааны толгой сийлбэр гэх мэт манай бүтээгдэхүүн бүрийн загвар бидний тархи зүрхнээс урган гарж сэтгэлээ шингээн урлдаг билээ. Өдийг хүртэл олон олон хэрэглэгчдийг өөрсдийн бүтээл бүтээгдэхүүнээр ханган яваа юм.

Зураг